Даваа - Баасан: (08:00-17:00) | Цайны цаг: (12:00-13:00)childdevelopmentcomplex@gmail.com
Онцлох9 уншсан

Чингэлтэй дүүргийн "Хүүхэд хөгжлийн цогцолбор" 10 нас хүрлээ

Бид 2015 онд дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “Хүүхдийн номын өргөө” нэртэйгээр анх байгуулагдан ажиллаж эхэлсэн бол эдүгээ үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж салбар номын сан, автобустай явуулын номын сан, зөөврийн номын сан бүхий хөгжлийн олон талт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхэд хөгжлийн цогцолбор” болсон амжилтаар 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 жилийн ойгоо угтаж байна.

Бидэнтэй хамт байсан дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа ойн баярын мэнд хүргэе.