БИДНИЙ ТУХАЙ
БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
Товч мэдээлэл
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар 2015 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Хүүхдийн номын өргөө” нэртэйгээр анх байгуулагдсан. 2023 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 04 тоот тогтоолоор Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ болж, сургалт хүмүүжлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Удирдлагын мэдээлэл

Чингэлтэй дүүргийн "Хүүхэд хөгжлийн цогцолбор" УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг
Боловсрол:
1999-2009 он Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ЕБС-д бүрэн дунд боловсрол
2009-2013 он Монгол Улсын их сургуульд Төрийн захиргааны удирдлага бакалавр
2014-2016 он Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль Төрийн захиргааны удирдлага магистр
2025 оноос Монгол Улсын Боловсролын их сургуульд Боловсрол судлалын докторант
Ажлын туршлага:
2013-2014 он ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба
2018-2019 он Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
2019-2020 он Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ажлын алба
2020 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2021 оноос Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор УТҮГ-ын дарга
Эрхэм зорилго, зорилт
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхэд, залуусын сурч боловсрох, өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, үндэсний өв уламжлал, сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжилд нь дэмжлэг үзүүлэн, хүүхдийн зуслан, урлаг, спорт, шинэ техник технологи, арга барилд суурилсан олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг Төрийн болон Төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран үзүүлнэ.
ЗОРИЛТ
Хүүхэд залуусын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх
Үндэсний өв уламжлалыг таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах
Сэтгэл зүйн болон бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх
Хүүхдийн зусланг байгуулах
Урлаг, спорт, шинэ техник технологи, арга барилд суурилсан үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран үзүүлэх
Мэдээлэл хариуцагч: Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Даваахүү
Имэйл хаяг:
Утас: 99166612
