Даваа - Баасан: (08:00-17:00) | Цайны цаг: (12:00-13:00)childdevelopmentcomplex@gmail.com
Чингэлтэй дүүргийн 1000 хүүхэд чууллаа
Онцлох14 уншсан

Чингэлтэй дүүргийн 1000 хүүхэд чууллаа

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн зөвлөл, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чингэлтэй дүүргийн Хүүхэд Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор хамтран Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IV ИХ ЧУУЛГАН”-ыг амжилттай зохион байгууллаа.

Хүүхдийн чуулган

Тус чуулганд Чингэлтэй дүүргийн 14 сургууль болон Чингэлтэй дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон нийт 1000 гаруй хүүхдийг тэгш оролцуулснаас гадна сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ИЛГЭЭЛТ-2026” хэлэлцүүлэг шийдэл олох боловсруулах зорилготойгоор энэхүү чуулган зохион байгуулагдсан юм.

4J3A8253.JPG

Мөн хүүхдүүдэд өртөөчилсөн үйл ажиллагаагаар дамжуулан сэтгэлзүй, эрүүл мэнд, хүүхдийн хөгжил, оролцоо зэрэг сэдвээр мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, тус дүүргийн сургуулиуд дундаас "Шилдэг Суралцагчийн Зөвлөл"-ийг шалгаруулан, Чингэлтэй Дүүргийн Хүүхдийн Зөвлөлийн VI үеийн дэд тэргүүнийг сонгосноор "ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IV ИХ ЧУУЛГАН" амжилттай болж өндөрлөлөө

Хүүхдийн чуулган
Хүүхдийн чуулган

Сэтгэгдэл бичих

0/5000

Сэтгэгдлүүд

Сэтгэгдлүүд ачаалаж байна...